Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Таблеттай багш” хөтөлбөрийг Хэнтий, Төв, Өвөрхангай, Архангай, Говьсүмбэр аймгуудад туршин хэрэгжүүлж, хувилбарт сургалт үргэлжилж байна.
2023-2024 оны хичээлийн жилд зуны нүүдлийн гэр цэцэрлэгт ажиллах багш нарт бага насны хүүхдийн танин мэдэхүй, нийгэмшихүй, бие бялдрын цогц хөгжлийг дэмжих гэр бүлд суурилсан сургалт, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга зүйд суралцуулах зорилготойгоор “Гэр бүлд суурилсан бага насны хүүхдийн хөгжил, боловсролыг дэмжих сургалт”-ыг 2024 оны 05 сарын 31-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулсан. Сургалтын сургагч багшаар БЕГ-ын мэргэжилтнүүд ажиллаж байна.
Тус сургалтад БШУГ-ын сургуулийн өмнөх боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн, хувилбарт сургалтын багш, цэцэрлэгийн арга зүйч, бүлгийн багш нийт 5 аймгийн 89 оролцогч хамрагдаж байна.
АДМИН








Нийгэм






