Dark Light
Нийгэм | 2024-06-21

Өсвөрийн шатарчин Ц.Ананд Азийн аварга боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Казахстан Улсын Алматы хотноо зохиогдож буй 26 дахь удаагийн өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний блиц буюу түргэн тоглолтын төрөлд манай улсаас нийт 27 өсвөрийн шатарчид оролцож, Цогтбилэгийн Ананд эх орондоо алтан медаль авчирлаа.

Хөвгүүдийн 10 насны ангилалд нийт 9 өрөг тоглосноос Ц.Ананд хожигдолгүй 8,5 оноогоор тэргүүн байр эзэлж, түргэн тоглолтын Азийн аварга боллоо.

Монгол Улсын өсвөрийн шатарчид 3 ганцаарчилсан төрөлд өрсөлдөж нийт 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медалийн амжилттайгаар тэмцээнээ өндөрлөж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10