Dark Light
Нийгэм | 2024-06-21

Гэр, байшин, машин шатжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өчигдөр буюу зургаадугаар сарын 20-ны өдөр Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт гал гарч машин, гэр, байшин шатжээ. Тодруулбал: 

Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Дүнжингаравын уулзвараас Улиастай явах автозамд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 20-ны өдрийн 06:47 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн Toyota Crown” загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны .. дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 20-ны өдрийн 19:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход эзэмшигч нь тодорхойгүй 4 ханатай гэр, эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны ... дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 20-ны өдрийн 23:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэмшигч нь тодорхойгүй 5х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10