Dark Light
Нийгэм | 2024-06-21

20 хоршоо 3 тэрбум төгрөгийн санхүүжилт авав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөн эхэлснээс хойш 20 хоршоо байгуулагдаж 3,0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг аваад байна. Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, “Шинэ хоршоо-чинээлэг малчин” төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд 2024 оны тавдугаар сарын 2-ны өдөр Арвайхээр суманд “Шинэ хоршоо-хөдөлгөөн” -ий Хангайн бүсийн нээлтийн арга хэмжээг Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулсан. “Шинэ хоршоо-чинээлэг малчин” хөдөлгөөний төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн хоршоологчдын мэдээллийг шинэчилж, хоршоог хэрхэн байгуулах талаар ЗГХЭГ-аас 19 суманд 38 сургагч багш нар 40 хоногийн хугацаатай байрлан ажилласан. Мөн бүх сумдад Ажлын хэсэг байгуулагдан арга зүйн зөвлөгөө өгөх ажлууд хийгдэж эхэлсэн. Үүнээс хойш 2024 оны зургаадугаар сарын 21 -ны байдлаар аймгийн хэмжээнд шинээр 157 хоршоо байгуулагдаж нийт 23007 малчин сургалт арга зүйн зөвлөгөөнд хамрагдсан бөгөөд 20 хоршооны 84 малчин 3 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрт хамрагдаж санхүүжилтээ аваад байна. Зээлийн батлан даалтын сангаас 1,4 тэрбум төгрөгийн батлан даалт гарсан ба Хаан банкаар 2 хоршооны 774,0 сая төгрөгийн зээлийг шийдвэрлэсэн бөгөөд Зээлийн батлан даалтын сангаас 344,2 сая төгрөгийн батлан даалт хүлээгдэж байна. Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, “Шинэ хоршоо-чинээлэг малчин” төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд 2024 оны тавдугаар сарын 2-ны өдөр Арвайхээр суманд “Шинэ хоршоо-хөдөлгөөн” -ий Хангайн бүсийн нээлтийн арга хэмжээг Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулсан. “Шинэ хоршоо-чинээлэг малчин” хөдөлгөөний төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн хоршоологчдын мэдээллийг шинэчилж, хоршоог хэрхэн байгуулах талаар ЗГХЭГ-аас 19 суманд 38 сургагч багш нар 40 хоногийн хугацаатай байрлан ажилласан. Мөн бүх сумдад Ажлын хэсэг байгуулагдан арга зүйн зөвлөгөө өгөх ажлууд хийгдэж эхэлсэн. Үүнээс хойш 2024 оны 06 дугаар сарын 21 -ны байдлаар аймгийн хэмжээнд шинээр 157 хоршоо байгуулагдаж нийт 23007 малчин сургалт арга зүйн зөвлөгөөнд хамрагдсан бөгөөд 20 хоршооны 84 малчин 3,0 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрт хамрагдаж санхүүжилтээ аваад байна. Зээлийн батлан даалтын сангаас 1,4 тэрбум төгрөгийн батлан даалт гарсан ба Хаан банкаар 2 хоршооны 774,0 сая төгрөгийн зээлийг шийдвэрлэсэн бөгөөд Зээлийн батлан даалтын сангаас 344,2 сая төгрөгийн батлан даалт хүлээгдэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10