Dark Light
Нийгэм | 2024-06-21

Аяны шилдгүүд тодорлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бүх нийтийн соёлын боловсролыг нийт иргэдэд хүргэх, сумдын соёлын төвийн үйл ажиллагааг дэмжих зорилготой “Түүхэн нутгийн бахархалт соёлын өв-2024” нөлөөллийн уралдаант аяныг Хэнтий аймгийн Соёл, урлагийн газраас санаачлан аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр харьяа 18 сум, 4 тосгодын соёлын төвийн дунд 2024 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс 2024 оны тавдугаар сарын 31-ний хооронд сарын хугацаанд амжилттай зохион байгууллаа. Соёлын төвүүд нийт 242 арга хэмжээ зохион байгуулж давхардсан тоогоор 21849 хүн хамрагдсан. Үүнээс соёлын өвийн чиглэлээр 76 үйл ажиллагаанд 4523 иргэн, номын сангийн чиглэлээр 66 үйл ажиллагаанд 6054 иргэн, урлаг уран бүтээлийн чиглэлээ 52үйл ажиллагаанд 5913 иргэн, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх чиглэлээр 17 үйл ажиллагаанд 1029 иргэн, бусад төрлийн 31 үйл ажиллагаанд 4324 иргэдийг хамруулан ажилласан байна. Тус аяны хугацаанд хэрэгжүүлсэн ажлын үр дүнгээрээ шилдэг сумд болон шинийг санаачилсан албан хаагчдыг шалгаруулж, өнөөдөр АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Зоригтбаатар, Соёл, урлагийн газрын дарга Т.Зулбаатар нар шагналыг гардууллаа. Шилдэг байгууллагаар: 1.Баян-Овоо сумын Соёлын төв /Өргөмжлөл, 1 сая төгрөг/ 2.Бор-Өндөр сумын Соёлын төв /Өргөмжлөл, 1 сая төгрөг/ 3.Хэрлэн сумын соёлын төв /Өргөмжлөл, 1 сая төгрөг/ Үйл ажиллагаа сайжирсан байгууллагаар: 4.Норовлин сумын Соёлын төв /Өргөмжлөл, 1 сая төгрөг/ шалгарлаа. Шинийг санаачилсан албан хаагчаар: 1. Шилдэг хөгжмийн багш - А.Тэргэл /Бор-Өндөр сумын Соёлын төвийн хөгжмийн багш/ /Өргөмжлөл-250,000 төгрөг/ 2.Шилдэг өвийн ажилтан- Б.Нансалмаа /Баян-Овоо сумын Соёлын төвийн өвийн ажилтан/ /Өргөмжлөл-250,000 төгрөг/ 3. Шилдэг бүжгийн багш- Д.Алимаа /Гурванбаян тосгоны бүжгийн багш/ /Өргөмжлөл-250,000 төгрөг/ 4. Шилдэг номын санч- Ч.Дэлгэрсүрэн /Баянмөнх сумын Соёлын төвийн номын санч/ /Өргөмжлөл-250,000 төгрөг/ шалгарлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10