Dark Light
Нийгэм | 2024-06-24

Байгаль орчинд 356.4 сая төгрөгийн хохирол учруулжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Прокурорын байгууллага 2024 оны 6 дугаар сарын 17-ноос 21-ний өдрүүдэд 262 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 115, Өмчлөх эрхийн эсрэг 71, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 45, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 10, Авлига, албан тушаалын 8, Хүний амьд явах эрхийн эсрэг 7, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 1 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Дорнод аймгийн прокурорын газраас иргэн Б.Б нь гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас Баяндун сумын нутаг дэвсгэрт түймэр тавьсны улмаас 2265 га талбай шатаж, байгаль орчинд 356.4 сая төгрөгийн хохирол учирсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 /Ой, хээрийн түймэр тавих/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10