Dark Light
Нийгэм | 2024-06-24

Хумх: Танд ажил хэргийн таатай санал ирж магадгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 6-р сарын 25-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Өнөөдөр аливаа харилцааны тал дээр зөрчилдөөнтэй, үл ойлголцол гарах магадлалтай. Таны хайхрамжгүй байдал таагүй зүйл гарах үндэс болно. Ойр дотнын хүнтэйгээ үл ойлголцолд хүрч болзошгүй. Хувийн амьдралд ямар нэгэн тааварлаагүй зүйл тохиолдоно. Энэ нь бодож байсан төлөвлөгөө нурах, итгэл найдвар талаар болох зэргээр илэрнэ. Санхүүгийн тал дээр алдагдал хүлээж болзошгүй. Таны худалдан авалтын сонголт буруу байх магадлалтай.

Үхэр: Өнөөдөр найз нөхдийн харилцаа илүү ойр дотно байна. Олуулаа байхыг илүүд үзнэ. Болж өнгөрсөн олон зүйлийн төлөө сэтгэл санаагаа чилээж, толгойгоо өвтгөх хэрэггүй гэж од эрхэс зөвлөж байна. Ирээдүйдээ итгэх итгэлийг харамгүй өгч байсан ойр дотнын хүнийхээ тухай хэн нэгэнд магтана. Харин хуурамч мэдээллээс болж дотроо гутарч, сэтгэлээр унаж мэднэ. Энэ өдөр уран бүтээлч хүмүүс ажлын захиалгад дарагдана.

Ихэр: Амьдралын эрч хүч, энерги өсөн нэмэгдэж танд аз одыг авчрах болно. Өнөөдөр нэг их хүч чармайлт гаргахгүйгээр олон ажлыг амжилттай хийж чадна. Гэхдээ энэ нь хэн нэгний атааг хүргэнэ. Та биеэ тоох хэрэггүй. Эрүүл мэндийн асуудал таны бодож байгаа шиг энгийн байж чадахгүй. Эрүүл мэнддээ сайхан анхаар. Хосууд хайрын харилцаагаа сайжруулах алхам хийх нь цаашдын амьдралд тус дэмтэй байх болно.

Мэлхий: Өнөөдөр олон нийтийн үйл ажиллагаа, их хүн цугларсан газраас аль болох хол байхыг бодоорой. Аль болох ганцаараа байж бүхий л анхаарлаа ажилдаа төвлөрүүлэхийг хичээ. Өмнөө тавьсан зорилгынхоо төлөө бууж өгөхгүй зүтгэх, өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй хүмүүсийг амжилт дагалдах болно. Энэ өдөр өөрийн тогтоосон байр сууриа хадгалж чадна.

Арслан: Албан тушаал, алдар нэрийн хойноос тэмүүлэх болно. Энэ нь олны нүдэнд ил гарвал бусдын дургүйцлийг багагүй хүргэнэ. Харин арилжаа наймааны ажил ахицтай байх тул эд мөнгөний хувьд тогтвортой бөгөөд санаа зовох зүйлгүй байна. Зарим хүмүүсийн итгэл найдваргүй хандлага нь бухимдал төрүүлнэ. Ажил хэргийн үнэнч хамтрагчдаа илүү ихээр итгэхийг хүснэ. Танд түшиг тулгуур болж чадах хүмүүсийг зөв таних хэрэгтэй болно.

Охин: Өнөөдөр ямар нэгэн чухал шийдвэр гаргахад хүрнэ. Шууд тодорхойлоход хэцүү асуудлыг зохицуулахын тулд нэлээдгүй ур ухаан шаардана. Алдаа гаргахаас болгоомжил. Энэ нь танд нэлээд хүнд цохилт болох болно гэдгийг сайн санаарай. Зарим талаах сэтгэлийн тэнхээ дутмаг байх тул энэ өдөр алтан дунджийг барих хэрэгтэй болно. Хайр дурлалын адал явдал ганц бие хүмүүсийг тойрохгүй. Гэхдээ үйл явдлыг түргэсгэх гэсний хэрэггүй.

Жинлүүр: Эрч хүчтэй хүмүүс долоо хоногийн эхнээс алдаа дутагдал гаргалгүй, хэл аманд өртөлгүй байхыг хүснэ. Энэ нь бүхий л үед таныг дагах эерэг энергийг олж авахад тийм ч их тус болохгүй байх. Гэхдээ бичиг цаасны ажил ихтэй хүмүүс анхаарлаа өөр зүйл рүү сатааруулах хэрэггүй. Алдаа гаргах магадлал өндөртэй байна. Шинэ ажил зохион байгуулах гэж байгаа бол найдвартай, итгэлтэй хүмүүсээр багаа бүрдүүлээрэй. Хувийн харилцаа таатай, харилцан ойлголцол сайн байх болно.

Хилэнц: Орлого олох нэмэлт эх үүсвэртэй болохыг хүсэж байгаа хүмүүс төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүрнэ. Таны хүсэл мөрөөдөл тодорхой хэмжээнд амжилттай болж чадна гэдэгт итгэлтэй бай. Аливаа саад бэрхшээлийг сэтгэлийнхээ гүнд тултал хүлээн авалгүй зоригтой, шантрахгүй байхыг сануулж байна. Хайрын харилцаа төвөгтэй байдалд хүрч мэднэ. Үүнээс болж сэтгэл санаагаар унаж болзошгүй.

Нум: Төлөвлөсөн зарим ажлаа хойш тавьж гэр бүлийн асуудалдаа цаг завыг харамгүй зориул. Танд төсвөө хянах, тооцоолох зайлшгүй шаардлага тулгарна. Өдөр тутмын төвөгтэй асуудлаа нааштайгаар шийдвэрлэж чадна. Дур сонирхолтой ажлаа барьж авах юм бол бүх зүйл таны гарын аясаар хөнгөхөн хийж чадна. Өөрийнхөө хүндэлдэг хүмүүсийн үг сургаалыг сонсох боломж гарч ирнэ. 

Матар: Энэ өдөр багийн үйл ажиллагаа үр дүнгээ өгнө. Яаралтай дуусгах ажлаа олны хүчээр, хамтын эв нэгдлээрээ амжилттай дуусгаж чадна. Салбартаа нэлээд ширүүн өрсөлдөөнд оролцоно. Таны хичээл зүтгэл жирийн үеийнхээс ч илүү байж чадвал зорьсон амжилтаа гаргаж чадна. Харин хөнгөмсөг зангаасаа болж асуудалд өртөж болзошгүй тул биеэ зөв авч явахыг сануулж байна.

Хумх: Танд ажил хэргийн таатай санал ирж магадгүй. Гэсэн хэдий ч төлөвлөсөн ажлаа хойш тавих хэрэггүй. Бусадтай илэн далангүй, нээлттэй санал бодлоо солилцож чадна. Хувийн амьдралдаа хайнга хандах хэрэггүй. Онцын шаардлагагүй бол мөнгөнд үрэлгэн хандах хэрэггүй. Хэн нэгэн таныг дурсаж, эрэн хайх болно. Хамтрахад таатай хэн нэгэн гарч ирэх болно. Сонирхолтой үйл явдал бэлэн байгаарай.

Загас: Энэ өдөр илүү нээлттэй, илэн далангүй байхыг од эрхэс зөвлөж байна. Найз нөхөдтэйгөө уулзах, зочин гийчин хүлээн авахад тохиромжтой үе. Холоос ах дүүс, хамаатан садан таныг зорин ирнэ. Мөнгө санхүүтэй холбоотой асуудалд маш болгоомжтой хандахыг зөвлөж байна. Боломжтой байсан ч гэнэтийн томоохон зардал буруу байх магадлалтай. Эрүүл бөгөөд шинэ хоол хүнс хэрэглэхгүй бол бие махбод сульдаж болзошгүй үе.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10