Dark Light
Нийгэм | 2024-06-24

16, 32 настай 2 эмэгтэйг хөнөөсөн гэх Д-г цагдан хорьсон

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ. 

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр: Цагдаагийн байгууллагад энэ оны зургаадугаар сарын 21-ний өдөр 07:10 цагт Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт хүний амь нас хохироосон гэх мэдээлэл ирсэн. Уг мэдээллийн дагуу ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Шүүхийн шинжилгээний ерөнхий газар, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар мөн дүүргийн Прокурорын газар тус тус хамтран хэргийн газарт шалгалтын ажиллагааг явуулсан. Мөрдөн шалгах ажиллагаагаар ЧД-ийн 19 дүгээр хороонд оршин суух хаягтай 20 настай эрэгтэй Д нь СБД-ийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт 2024 оны зургаадугаар сарын 8-9-нд шилжих шөнө 32 настай эмэгтэй З-гийн амь насыг хохироосон. ХУД-ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны зургаадугаар сарын 20-21-нд шилжих шөнө 16 настай эмэгтэй Ш-ийн амь насыг тус тус хохироосон мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоод, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Яллагдагч Д-г 2024 оны зургаадугаар сарын 21-ний өдөр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авч, цагдан хорьсон.

С.ОТГОН


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10