Dark Light
Нийгэм | 2024-07-30

Голууд үерийн аюултай түвшнийг давсан хэвээр байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ус, цаг уурын ажиглалт, хэмжилтийн мэдээгээр долдугаар сарын 30-ны өдрийн 08:00 цагийн байдлаар Туул, Хэрлэн, Хурх, Балж голын усны түвшин өмнөх хоногоос 10-40 см-ээр буурсан, Онон голын усны түвшин өмнөх хоногоос 50 см-ээр нэмэгдсэн байна. 

Ихэнх голуудын усны түвшин өмнөх хоногоос буурсан ч Туул гол Төв аймгийн Лүн сум орчим, Хэрлэн, Онон, Балж голууд үерийн аюултай түвшнийг давсан хэвээр байна. 

8-р сарын 1, 2-нд нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо үргэлжлэн орох тул аянга цахилгаан, нөөлөг салхи, мөндөр, болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10