Dark Light
Нийгэм | 2024-07-30

Цэргийн төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлж, улсын төв 1, 2, 3 дугаар эмнэлгийн дараа эрэмбэлэгддэг Цэргийн төв эмнэлгийн ажилтан албан хаагч, эмч мэргэжилтнүүдтэй БХ-ын сайд С.Бямбацогт уулзаж, танилцлаа.

Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн болон ахмад дайчид, тэтгэвэр чөлөөнд гарсан ахмадууд, тэдний ар гэрийнхэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ БЗД, Налайх, Багахангай дүүргийн ард иргэдэд давхар хүрч үйлчилж байна.

Цэргийн төв эмнэлгээр жилдээ 100 мянга гаруй хүн үйлчлүүлдэг. Энэ тоо жил ирэх тусам өсөх хандлагатай байна. 

“Батлан хамгаалах салбарын эрүүл мэндийн манаанд тасралтгүй хүчин зүтгэж яваа эмнэлгийнхээ нийт ажилтан албан хаагч, эмч мэргэжилтнүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэж, үйл ажиллагааг өргөжүүлэх тал дээр цаашид анхаарч ажиллана” хэмээн БХ-ын сайд С.Бямбацогт онцлов.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10