Dark Light
Нийгэм | 2024-07-30

Амь хохирогчийн хувийн эмзэг мэдээллийг олон нийтэд мэдээлэхгүй байх чиг үүрэг өгч, журам боловсруулж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байсан иргэн О харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Хэрэг гарсан даруйд цагдаагийн байгууллагаас танилцуулга авч Хууль зүйн яам дотоод хяналт шалгалт хийсэн. Хууль зүйн сайдын хувьд хохирогчийн ар гэр, өмгөөлөгчтэй нь хэд хэдэн удаа утсаар ярьсан, биечилж уулзсан. Ар гэрийн зүгээс гурван зүйл дээр гомдолтой байгаагаа хэлсэн. Цаашид Цагдаагийн байгууллага мэдээлэл хийхдээ амь хохирогчийн хувийн эмзэг мэдээллийг олон нийтэд мэдээлэхгүй байх чиг үүрэг өгч, журам боловсруулж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ажилласан ажлын хэсэг тодорхой зөрчлүүд байна гэж дүгнэж байна. Тухайлбал, хорих байгууллагад ажиллаж буй эмч, эмнэлгийн боловсон хүчин, техник хэрэгсэл хангалтгүй байгаагаас авхуулаад олон жил хуримтлагдсан асуудлууд байна гэж үзсэн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10