Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг Олон улсын улаан загалмай хороо (ОУУЗХ)-ны Зүүн Азийн бүсийн Төлөөлөгчийн газрын дарга Балтазер Стаехэлинийг энэ оны долдугаар сарын 29-ний өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд олон улсын өнөөгийн нөхцөл байдал, зэвсэгт мөргөлдөөн, хүмүүнлэгийн тусламж, хүмүүнлэгийн эрх зүйн асуудал, Монгол Улсын оролцоо, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцохын зэрэгцээ Улаанбаатар хотноо энэ оны наймдугаар сарын 22-23-ны өдрүүдэд болох “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын бэлтгэл ажлын талаар мэдээлэл солилцов.
Уулзалтын төгсгөлд Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг энэ жил Монголын Улаан Загалмай Нийгэмлэг үүсгэн байгуулагдсаны 85 жилийн ой тохиож буйг тэмдэглэж, Гадаад харилцааны яамнаас ОУУЗХ, Монголын Улаан Загалмай Нийгэмлэг хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүхий л талын дэмжлэг үзүүлж ажиллахаа тэмдэглэв.
АДМИН








Нийгэм







