Үндэсний Статистикийн Хорооноос “Статистикийн салбарын албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх нь” нэгдсэн сургалтыг энэ сарын 25-26-ны өдрүүдэд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд зохион байгууллаа. Азийн Хөгжлийн Банкны техникийн тусламжтайгаар зохион байгуулсан энэхүү нэгдсэн сургалтад Үндэсний Статистикийн Хороо, нийслэл, аймаг, дүүргийн Статистикийн газар хэлтэс, Завхан аймгийн Тосонцэнгэл, Их-Уул, Тэлмэн, Идэр сумдын албан хаагчдын төлөөлөл оролцлоо.
Үндэсний Статистикийн Хороо 2023 оноос Азийн Хөгжлийн Банкны техникийн тусламжтайгаар “Төрийн нэгдсэн мэдээллийн сангийн хөгжүүлэлт, удирдлага” төслийг хэрэгжүүлж буй. Тус төсөл нь нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтын тогтолцоог бэхжүүлэхэд шаардлагатай өгөгдөл, мэдээллийн суурь орчныг тодорхойлж, цаашид авах арга хэмжээний нарийвчилсан зураглал, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахад чиглэж байгаа юм. Төслийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлууд болон орон нутгийн түвшинд Төрийн нэгдсэн мэдээллийн сан үүсгэж ашиглах талаар нэгдсэн сургалтын үеэр мөн танилцууллаа.
АДМИН








Нийгэм







