Dark Light
Нийгэм | 2024-07-30

Чингис хаан Үндэсний музейн дижитал контентыг хөгжүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

КОЙКА-гийн Монгол дахь Суурин төлөөлөгч Ким Жүнмуг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин хүлээн авч уулзаж, хоёр орны соёлын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал Чингис хаан Үндэсний музейн дижитал контент хөгжүүлэлтийн цогц төслийг ирэх оноос эхлэн 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцсон.

Энэхүү төслийн гол зорилго нь Чингис хаан Үндэсний музейн үзмэрийг түшиглэн орчин үеийн дижитал технологи ашиглан дижитал музей бүтээх явдал юм. Ингэснээр музейн үзмэрүүдийг дэлхий дахинд танилцуулах, мөн Монголын түүх, соёлыг олон улсад илүү далайцтайгаар сурталчлах боломж бүрдэх юм.

Уулзалтын төгсгөлд Суурин төлөөлөгч Ким Жүнму энэхүү төсөл амжилттай хэрэгжсэний дараа соёлын салбарт, ялангуяа музейн чиглэлээр хоёр дахь шатны төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10