Dark Light
Нийгэм | 2024-08-08

УНТЭ: Монгол эмч нар шамбармын эмчилгээний шинэ технологийг нутагшуулж буй нь Азид анхдагч болж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын нэгдүгээр төв эмнэлэг, АШУҮИС-ийн Монгол-Японы сургалтын эмнэлэг хамтран БНСУ-ын “Korea pharma” компанийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй шамбармыг өндөр давтамжит радио долгионоор түлж эмчлэх технологийг нэвтрүүлж нутагшуулах “PRO-GEN” төслийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2024.08.08/ боллоо. 

Нээлтийн ёслолын үйл ажиллагаанд УНТЭ-ийн Сургалт, эрдэм шинжилгээ, инновац хариуцсан дэд захирал П.Анхтуяа, АШУҮИС-ийн Монгол-Японы сургалтын эмнэлгийн захирал, анагаах ухааны доктор М.Адилсайхан, “Korea Pharma” ХХК-ийн ерөнхий захирал, хүний их эмч, клиникийн профессор Б.Бурмаа, УНТЭ-ийн Бүдүүн, шулуун гэдэсний мэс заслын тасгийн их эмч,  клиникийн профессор Ж.Ганцолмон, АШУҮИС-ийн Монгол-Японы сургалтын эмнэлгийн Дүрс оношилгооны эмч П.Бат-Ирээдүй нар оролцов. 

“Pro-Gen” төсөл нь Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон АШУҮИС-ийн Монгол-Японы сургалтын эмнэлэг дээр хоёр жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд төслийг “Korea Pharma” ХХК-ийн зүгээс санхүүжүүлж байгаа юм. Өндөр давтамжит радио долгионоор шамбарам түлэх эмчилгээний арга нь дэлхий дахинд хамгийн дэвшилтэт сүүлийн үеийн эмчилгээний аргын нэг бөгөөд одоогоор АНУ, Европын орнуудад хийгдэж байна. 

Энэхүү төслийн онцлог нь Азид анх удаа, тэр дундаа манай улсад тус эмчилгээний аргыг анхлан нэвтрүүлж, нутагшуулж буйд оршиж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10