Dark Light
Нийгэм | 2024-08-11

Голууд үерийн аюултай түвшнийг давжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ оны 8 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар Орхон голын эхээр, Хэнтий нуруунаас эхтэй Туул, Хангай нурууны өврөөс усжих Завхан зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-15 см нэмэгджээ.

Орхон /Сүхбаатар/, Туул /Алтанбулаг/ Онон, Эг, Улз /Дашбалбар/, Хэрлэн /Багануур-Мөнгөнморьт- Чойбалсан/ болон Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-50 см даван үерлэсэн хэвээр байна. 

Харин Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Хурх, Барх, Онон, Балж, Хэрлэн /Өндөрхаан/ зэрэг голууд үерийн аюултай түвшинг 10-135 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна. 

Иймд дээрх сав голдирол дүүрэн элбэг устай байгаа голуудын саваар нутаглаж буй малчид, аялж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10