Dark Light
Нийгэм | 2024-08-12

Туул, Онги голуудын усны түвшин 5-10 см нэмэгджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр /2024.08.12/  Хэнтий нуруунаас эхтэй Туул, Хангай нурууны өврөөс усжих Онги зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см нэмэгдсэн байна.

Орхон/Сүхбаатар/, Туул /Алтанбулаг/ Онон, Хурх, Улз /Дашбалбар /, Хэрлэн / Багануур-Мөнгөнморьт- Чойбалсан/ болон Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшнийг 5-30 см даван үерлэсэн хэвээр байгаа юм.

Харин Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Онон, Балж, Хэрлэн /Өндөрхаан/, Халх/Баянхошуу/ зэрэг голууд үерийн аюултай түвшнийг 10-100 см даван хүчтэй үерлэж байна.

Иймд сав голдрил дүүрэн элбэг устай байгаа голуудын саваар нутаглаж байгаа малчид, аялж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10