Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны 18 метр квадрат талбайд ухаалаг хогны савыг байршууллаа. Эл харагдах хогны савны газар дор 3 куб метрийн хэмжээтэй 2 том хогийн савыг байрлуулсан юм. Энэхүү ухаалаг хогны сав нь хэрэглэхэд хялбар, засвар үйлчилгээ хийхгүйгээр удаан хугацаанд ашиглах боломжтой.
Хог хаягдлаас гарах үнэрийг гадагш орчинд нэвтрүүлдэггүй. Дүүрсэн тохиолдолд дүүргийн Тохижилт үйлчилгээний компани руу мэдээлэл очиж, хогийг тэр дор нь тээвэрлэх боломжтой.
Дүүргийн зүгээс цаашид үе шаттайгаар ухаалаг хогийн сав, цэгүүдийг байршуулахаар төлөвлөөд байна.
АДМИН








Нийгэм







