БИЛГИЙН ТООЛЛЫН 12
2024.08.16 / БААСАН ГАРАГ
НАМРЫН ТЭРГҮҮН ХАР БИЧ САРЫН
ДОЛООН УЛААН ХАР ХУЛГАНА ӨДӨР
Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ.
Наран ургах, шингэх: 05.49-20.04
Барилдлага:
Шүтэн барилдлага:
Суудал: Ус
Аргын тооллын 8 сарын 16, Сугар гараг. Билгийн тооллын 12, Суулга одтой, хар хулгана өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:49-20:04. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хэншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
АДМИН








Нийгэм







