Dark Light
Нийгэм | 2024-08-16

"Нандин боловсрол 2024" экспо ирэх сарын 1-нийг дуустал үргэлжилнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн бүх дүүрэгт үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна. Олон улсын цэцэрлэгт хүрээлэн Icpark "Нандин хөгжил сан"-гаас зохион байгуулж буй "Нандин боловсрол 2024" экспо Нүхт, Төв аймаг, Нисэх, Яармагийн оршин суугчдад ойртсоноор хэрэглэгчдийн талархлыг хүлээгээд байна.

Тус экспод хичээлийн хэрэглэл, сурагчийн форм, бүх насны хүүхдийн бэлэн хувцсыг бөөний үнээр худалдаалж буйгаараа онцлогтой.

Үндэсний үйлдвэрлэгч "Топ зүү" ХХК-ийн дүрэмт хувцас бөөсрөхгүй, угаахад үрчийхгүй материалаар үйлдвэрлэдэг олон жилийн туршлагатай хамт олон. Бичиг хэрэгслийн худалдаа эрхлэгчид хүүхдийн эрүүл мэндэд ээлтэй, ХонКонгоос импортолсон бичиг хэргийн хэрэгслүүдийг санал болголоо. Цэвэр агаарт, хүүхдийн тоглоомын талбайд амарч зугаалангаа сонголт хийх нь энэхүү экспог бусдаас ялгагдуулж байна. Мөн ТХ продакшны авьяаслаг багачуудын тоглолтыг толилуулж, хүүхэд багачууд өөрийгөө хөгжүүлэх, хамт олонч байх үлгэр дуурайллыг үзүүлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10