Dark Light
Нийгэм | 2024-08-17

Х.Нямбаатар: Хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: Зөвхөн хоёр байгууллагаар ороход барилгын компаниуд зардлаа хэмнэх үүднээс нийтийн зориулалтын борооны ус зайлуулах шугамыг эвдэж, хөрсний усаа шавхаж байгаа зөрчлийг илрүүлээд байна. Үүнээс болж “Хүннү 2222” хороолол орчмын авто замд борооны ус тогтож, нийтийн эзэмшлийн зам талбай руу борооны ус хальж байна. Тиймээс бид улсын байцаагчийн шийдвэр гаргуулж дээрх аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг зогсооно. Мөн өөрсдийн зардлаар хөрсний ус зайлуулах ажлаа гүйцэтгээгүй зөрчилд нь зохих торгуулийг оногдуулахаар холбогдох газарт үүрэг болгоно. Ирэх даваа гарагт ГУББГ, нийслэлийн Хяналт шалгалтын газар, Хот байгуулалт, хотын стандартын газрын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, барилгын компаниуд хөрсний усаа хэрхэн соруулж, шавхаж байгаа ажилд хяналт, шалгалтыг зохион байгуулан зөрчлийг арилгуулна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10