Dark Light
Нийгэм | 2024-08-20

Мянгад сумынхан 100 жилийн ойн баяраа тэмдэглэж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ онд Ховд аймгийн таван сум 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаагийн нэг бол Мянгад сум. 

Мянгад сумыг үүсгэн байгуулсны түүхт 100 жилийн ойд зориулсан баярын үйл ажиллагаа энэ сарын 19, 20, 21-ний өдөр болж байна.

Энэ үеэр хурдан морины уралдаан, бөхийн барилдаан, сурын харваа, эрдэм шинжилгээний хурал зэрэг олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байна. 

Мянгадын дайчин гүний хошууг 1924 оны аравдугаар сард Хөхий уулын хошуу гэж нэрлэн, албан ёсоор байгуулжээ.

Мянгад  сум  нь  Улаанбаатар хотоос 1500 орчим км, Ховд аймгийн төвөөс 45 км зайд бий. Сумын хүн амын 70 гаруй хувийг Мянгад угсаатан эзэлдэг бол бусад нь дөрвөд, казах угсаатан юм.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10