Dark Light
Нийгэм | 2024-08-21

Дүйнхорын ван буюу Цогт Цагийн Хүрдэний Их авшгийн айлдвар үргэлжилж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Даян дэлхийн амар амгалангийн төлөөх Дүйнхорын ван буюу Цогт Цагийн Хүрдэний Их авшгийн айлдвар үргэлжилж байна.

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам хүн төрөлхтний амар амгалан, энх тайвны төлөө Дүйнхорын ван дээдийн номыг үргэлж айлддаг. Түүнтэй адил даян дэлхийн хүн төрөлхтөн амар амгалан байгаасай, энх тайван байгаасай хэмээн Монголын буддын шашинтан хүн бүр нэгдээд хамаг амьтны төлөө залбирах үйл ажиллагааг Дүйнхорын ван буюу Цогт Цагийн Хүрдэний Их авшгийн айлдвар гэж нэрлэдэг.

Айлдвар энэ сарын 16-нд эхэлсэн. Хөтөлбөрийн дагуу олон нийт хамрагдах боломжтой насны авшиг ба Бат-Оршил өргөх ёслол маргааш болж, хаалтын үйл ажиллагааг хийх юм байна.

Харин өнөөдөр Дүйнхорын хот мандалд мөргөх юм байна. Энэ үйл ажиллагаанд олон нийт оролцох боломжтой бөгөөд 05:00 цагаас 17:00 цаг хүртэл сүсэгтэн олныг мөргүүлэх аж. Дүйнхор бурхныг бясалгаад гарсан гол эрдмийн бэлэгдэл Дүйнхорын Хот мандал юм байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10