Dark Light
Нийгэм | 2024-08-21

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 141 иргэнийг 7-30 хоног баривчилжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 16-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 36.311, мөрдөн байцаалтын 3.134 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад 322 хэргийг хүргүүлсэн байна.

Мөн өнгөрөгч долоо хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 16, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 44, оршин суугаа газраасаа сураггүй алга болсон хүн 91, хэн болох нь тогтоогдоогүй цогцос 2, шүүхээс даалгасан хүн 67, зөрчил үйлдсэн этгээд 17 олж тогтоосон.

Хүүхдийн эрхийг зөрчсөн 30 иргэнд 9.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 141 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10