Dark Light
Нийгэм | 2024-08-21

Цэцэрлэгийн II шатны бүртгэлийг ирэх сарын 5-15-нд цахимаар зохион байгуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр 2024-2025 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө. 

Энэ хичээлийн жилд 2-5 насны 142.150 хүүхэд цэцэрлэгт хамрагдахаар байгаа юм байна. Энэхүү бүртгэл нь И-Монголиа системээр бүртгэсэн бүртгэлийн дүн гэдгийг салбарын сайд хэллээ.

Мөн Нэгдүгээр шатны бүртгэлээр 103.999  хүүхдийн бүртгэл цахимаар орж ирсэн ба энэ сарын 20-21-ны өдрүүдэд асран хамгаалагчдад нь хариуг хүргүүлсэн аж. Хоёрдугаар шатны бүртгэлийг ирэх сарын 5-15-ны хооронд цахимаар зохион байгуулна.

Энэ жилийн хувьд хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулна. Ингэхдээ сургалтын байр дутагдалтай тохиолдолд байр түрээслэх, зарим хувийн хэвшлийн цэцэрлэгт хамруулах байдлаар асуудлыг шийднэ гэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10