Dark Light
Нийгэм | 2024-08-21

Орхон аймаг хот тохижуулах газартаа 1,6 тэрбум төгрөгийн парк шинэчлэлт хийлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Орхон аймаг энэ онд орон нутгийн төсвийн 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хот тохижуулах газартаа парк шинэчлэлт хийж өнөөдөр хүлээлгэн өглөө. 

Тодруулбал: Орон нутгийн төсвийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар олон үйлдэлт авто машин, тусгай зориулалтын техник хэрэгслүүд болох  авто грейдер,  дөрвөн тоннын индүү, тусгай зориулалтын авто машин, авто ковш худалдан авчээ.  Мөн орон нутгийн төсвийн 399 сая төгрөгийн  хөрөнгө оруулалтаар авто замын цэвэрлэгээ үйлчилгээ хийх зориулалттай тусгай тоноглол бүхий гурван авто машин нийлүүлжээ. 

Ингэснээр гэр хорооллын 300 орчим километр сайжруулсан зам, хотын доторх 130 гаруй километр асфальтан замын ашиглалт, цэвэрлэгээ, засвар үйлчилгээнд дэвшил гарахаас гадна техник хэрэгслүүд нэмэгдсэнээр ажилчдын ажиллах нөхцөл сайжирч, цаг хугацаа хэмнэх давуу талууд бий болж байгаа гэдгийг онцоллоо. 

Орхон аймаг сүүлийн гурван жилийн хугацаанд хот тохижуулах газартаа улс, орон нутгийн төсвийн нийт 4,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар парк шинэчлэлт хийжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10