Dark Light
Нийгэм | 2024-08-27

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр болой

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 25

2024.08.28 / ЛХАГВА ГАРАГ

НАМРЫН ТЭРГҮҮН ХАР БИЧ САРЫН

ДӨРВӨН НОГООН ХӨХ ХУЛГАНА ӨДӨР

Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна

Наран ургах, шингэх: 06.05-19.41

Барилдлага: Үл зохилдох 

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Суудал: Гал

Аргын тооллын 8 сарын 28, Буд гараг. Билгийн тооллын 25, Гөрөөсөн толгой одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:05-19:41. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10