Dark Light
Нийгэм | 2024-08-29

270.800 сурагч Эдүтэн платформ дээр суралцах боломжтой боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024-2025 оны хичээлийн жилд Эдүтэн платформыг шинээр хэрэгжүүлэх багш нарт зориулсан “МАТЕМАТИКИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ ЭДҮТЭН ЦАХИМ СИСТЕМИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БАГШИЙН СУРГАЛТ”-ыг 8 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, аймаг, нийслэлийн Боловсролын газрууд хамтран зохион байгуулж байна.

Эдүтэн платформын багшийг дараах 3 үе шаттай бэлтгэдэг.

I шат: Багшлах эрх олгох видео курс

II шат: Үндсэн сургалт

III шат: Аналитик дээр дүн шинжилгээ хийх ахисан түвшний сургалт

Энэ удаагийн “Үндсэн сургалт”-ыг 2, 3 дугаар ангийн 4223 багшийг хамруулан, танхим болон онлайн хэлбэрээр  444 сургагч багш нийслэл, аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.

Үндсэн сургалтаар багш нар:

- Платформ дээр курс удирдах, хичээл, даалгавраа сонгох

- Бага боловсролын математикийн сургалтын хөтөлбөр, платформын даалгаврын нийцэл, хичээл төлөвлөлт

- Эдүтэний даалгаврын төрөл, ажиллах аргачлалд суралцаж, цахим системийг хэрэгжүүлж буй арга туршлага хуваалцах чиглэлээр суралцаж байна.

Өмнөх хичээлийн жилд “Эдүтэн” платформыг хэрэгжүүлсэн багш нарт  дараах зөвлөмжийг хүргэж байна.    https://drive.google.com/.https://zogii.mn/1hY16HhplKFschHR16gUYWPs8yRU...


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00