Dark Light
Нийгэм | 2024-08-29

Тоглоомын талбайд осолд өртсөн 3 хүүхэд ГССҮТ-д эмчлүүлж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өчигдөр буюу наймдугаар сарын 28-ны 13:12 цагт Хан-Уул дүүргийн 4-р хороонд байрлах Шинэ-Өргөө хотхоны тоглоомын талбай руу "Prius" маркийн автомашинтай дайран орж, 6-9 насны дөрвөн хүүхдийг гэмтээсэн осол гарсан. Тус автомашины жолоочийг драйгер үлээлгэж үзэхэд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нь тогтоогдсон бөгөөд эмнэлэгт хүргэгдсэн 4 хүүхдийн хоёр хүүхэд хавсарсан гэмтлийн мэс заслын тасагт хэвтэж, 2 хүүхдэд шинжилгээ хийлгэсэн. Одоогийн байдлаар хүүхдүүдийн биеийн байдал ямар байгаа талаар ГССҮТ-ийн ХМОНХМ Р.Мөнгөнцэцэгээс тодрууллаа.

ГССҮТ-ийн ХМОНХМ Р.Мөнгөнцэцэг: Осолд өртсөн 6 настай нэг хүүхэд нь үзлэг шинжилгээнд хамрагдаад Амбулаторийн эмчийн хяналтад гэр рүү гээ буцсан. Одоогийн байдлаар 3 хүүхэд нь ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Үлдсэн 6, 8, 9 настай хүүхдийн хувьд цээжний хөндийн зөөлөн эдийн бяцралттай буюу дарагдалттай, тархины доргилттой, гар болон мөчний хугаралтай гэсэн оноштойгоор хавсарсан гэмтлийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байснаас өнөөдөр нэг хүүхдийг нь хүүхдийн мэс заслын тасагт шилжүүлсэн. Хүүхдүүдийн гэмтлийн зэргийг тодорхойлбол дунд зэргийн гэмтэлтэй амь насанд аюултай зүйл байхгүй, биеийн байдал тогтвортой буюу яаралтай мэс засалд орох шаардлагагүй байна. Эмнэлгийн зүгээс шинжилгээ, оношилгоо болон эмийн эмчилгээг үргэлжлүүлэн хийж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10