Dark Light
Нийгэм | 2024-09-03

Хулгайд алдсан автомашиныг шуурхай олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрсөн баасан гараг буюу наймдугаар сарын 30-ны өдөр нэр бүхий пабын гадна зогсоолоос автомашин алга болсон гэх дуудлага мэдээлэл Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт бүртгэгджээ. Уг дуудлагын дагуу шуурхайн эрэн сурвалжилж, иргэн Д-ийн эзэмшлийн Toyota prius маркийн улсын дугаартай автомашиныг үл таних 22 настай иргэн Г нь согтуурсан үедээ хулгайлж зугтсаныг шуурхай илрүүлэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Иймд иргэд та бүхэн тээврийн хэрэгслээ хяналтын камертай бүсэд байрлуулах, харуул хамгаалалттай орчинд зогсоолд тавих, дэлгүүр худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ автомашинаа асаалттай орхихгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10