Dark Light
Нийгэм | 2024-09-03

"Кино зохиолын улсын уралдаан-2024" шилдэг бүтээлийн эзэд шагналаа гардлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Кино урлагийн зөвлөл, СУИС-ийн Театрын урлагийн их сургуультай хамтран зохион байгуулсан “Кино зохиолын улсын уралдаан-2024” шилдэг бүтээлүүд шалгарлаа. Тус уралдаан нь Кино урлагийн салбарын залуу уран бүтээлчдийн кино зохиол туурвих идэвх санаачилгыг дэмжих, үндэсний кино зохиолын урын санг баяжуулах зорилготой бөгөөд 2 сарын хугацаанд бүтээл хүлээн авсан юм. 

Энэхүү уралдаанд бүрэн хэмжээний кино зохиол төрөлд: 

• I байранд “МАРУТО” зохиолоор Дашзэвэг овогтой НИТИ

• II байранд “DAUGHTER OF EAGLE” зохиолоор Батсайхан овогтой Төрмөнх 

Богино хэмжээний кино зохиол төрөлд:

• I байранд ”Сампин Зангилаа” зохиолоор Намхайнямба овогтой Уранжаргал

• II байранд “Хувирал” зохиолоор Түвшин овогтой Тэргэл нар шалгарчээ. 

Өнөөдөр /09 дүгээр сарын 03/ Тэргүүн байранд шалгарсан уран бүтээлчдэд 29 дэх удаагийн Бусаны Олон Улсын кино наадамд оролцох эрхийн бичиг, өргөмжлөл, мөнгөн шагнал, дэд байранд шалгарсан уран бүтээлчдэд өргөмжлөл, мөнгөн шагналын хамт гардуулав. Шагналыг Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга Ч.Ундрал, КУЗ-ийн гишүүн Н.Ганхуяг, Г.Энхбаяр, Шүүгч Н.Уранчимэг, Х.Наранжаргал нар хүлээлгэн өглөө. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10