Dark Light
Нийгэм | 2024-09-03

В.Путины Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ерөнхийлөгч В.В.Путиныг “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков болон албаны зарим хүмүүс үдэж мордуулав.

Энэ удаагийн айлчлал Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд болж байгаагаар онцлог бөгөөд айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны хэлэлцээ хийж, Засгийн газар хооронд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав.

Мөн Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд тус тус бараалхаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10