Dark Light
Нийгэм | 2024-09-04

Алсын дуудлагын баг тархины хүнд гэмтэлтэй өвчтөнд яаралтай мэс засал хийлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Толгойн мэс заслын тасгийн их эмч Д.Ган-Эрдэнэ, Мэс засал, мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасгийн сувилагч Ш.Мэндбаяр, жолооч Д.Энхжаргал нарын алсын дуудлагын баг Ховд аймагт ажиллаж, гавал тархины хүнд гэмтэлтэй өвчтөнд яаралтай тусламж үзүүллээ.  

Тус баг бүрэлдэхүүн Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн эмч Б.Батбулган, Б.Лхагвасүрэн болон мэдээгүйжүүлгийн эмч П.Балжинням, мэдээгүйжүүлгийн сувилагч Н.Ганчулуун, мэс заслын сувилагч Ц.Отгонжаргал нартай хамтран явганаас савж унан гэмтсэн 62 настай өвчтөнд яаралтай мэс засал эмчилгээ хийж, амь насыг нь аварсан байна.   

Өдгөө өвчтөний биеийн байдал тогтворжиж, Эрчимт эмчилгээний тасгаас шилжин эмийн эмчилгээ хийлгэж байгаа аж.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10