Dark Light
Нийгэм | 2024-09-04

Ойрын 2 хоногт нийт нутгаар бороо орохгүй, дулаарна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ:

Ойрын 2 хоногт нийт нутгаар бороо орохгүй, дулаарна.

2024 оны 09-р сарын 04-ний 20 цагаас 09-р сарын 05-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. 

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -2...+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +4...+9 градус, өдөртөө ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +16...+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +24...+29 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө +4...+6 градус, өдөртөө +21...+23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө +1...+3 градус, өдөртөө +21...+23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +18...+20 градус дулаан байна.

2024 оны 09 сарын 06-наас 2024 оны 09 сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

7-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 8-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Эг, Үүр, Орхон-Сэлэнгийн сав газраар, 9-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 7-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 8-нд Алтайн салбар уулс болон тал, хээрийн нутгаар, 9-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +18...+23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна. 8-нд нутгийн баруун хэсгээр, 9-нд нутгийн төв хэсгээр сэрүүснэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10