Dark Light
Нийгэм | 2024-09-05

Дугуй засвар, хөөсний үйлдвэрийн дээвэр шатжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны есдүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Улаанбаатар хотод гал түймрийн 2 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал: 

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 31 дүгээр хороонд фасад шатаж байна гэсэн дуудлагыг есдүгээр сарын 04-ний 23:16 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчдыг очиход иргэн И-ын эзэмшлийн 3х5 метрийн хэмжээтэй дугуй засварын хойд талын хэсэг, 3200 метр.кв гадна фасад шатаж байсныг ажиллаж унтраасан байна. 

Мөн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 12 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг есдүгээр сарын 05-ны 05:59 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчдыг очиход иргэний Ж-ийн 5х10 метрийн хэмжээтэй хөөсний үйлдвэрийн дээвэр, хойд хэсэг шатаж шатаж байсныг ажиллаж унтраасан байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10