Dark Light
Нийгэм | 2024-09-05

“Колмар” цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдсан модон барилдааны спортын “Колмар’’ цомын төлөөх тэмцээнээс -100 кг-ийн жинд Архангай аймгийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн, ахмад Н.Ганболд хүрэл медаль хүртлээ.

Ази номхон далайн орнуудын эдийн засгийн нэгдсэн форумын хүрээнд жил бүр зохион байгуулагддаг тус тэмцээнээс манай улсын баг тамирчид нийлбэр дүнгээр тэргүүлсэн юм.

Ахмад Н.Ганболд нь Онцгой байдлын албанд 11 дэх жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа бол модон барилдааны спортоор гурав дахь жилдээ хичээллэж байна.

Энэ хугацаанд аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алт, бүсийн аваргын алт, мөнгө, улсын аваргын мөнгө, хүрэл, Азийн аваргын  хүрэл медалийг тус тус хүртсэн амжилтыг үзүүлсэн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10