Dark Light
Нийгэм | 2024-09-05

СХД-ийн МАН-ын хорооноос нэр дэвшигчдийн 41% нь эмэгтэйчүүд байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгууль 2024 оны аравдугаар сарын 11-ний өдөр болно. Үүнтэй холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны V хуралдаан  2024 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр болж, 43 нэр дэвшигчдээ тодруулсан.

Өнөөдөр Дүүргийн МАН-ын хорооны V хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн 43 нэр дэвшигчдийн холбогдох баримт материалыг дүүргийн Сонгуулийн хороонд өглөө. 

Энэ удаагийн орон нутгийн сонгуульд Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооноос нэр дэвшигчдийн 41 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд урьд нь эмэгтэйчүүд ийм өндөр хувьтай нэр дэвшиж байгаагүй юм. 

Орон нутгийн сонгуульд Сонгинохайрхан Дүүргийн МАН-ын хорооноос хуульч, эрх зүйч, эмч, инженер гэх мэт салбар салбарын шилдэг хүмүүсээ нэр дэвшүүллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10