Dark Light
Нийгэм | 2024-09-05

Байгалийн шинжлэх ухааны Үндэсний музейн шинэ барилгын бүтээн байгуулалт эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсад орчин цагийн музей үүсэн байгуулагдсаны 100 жилийн түүхэн ойн босгон дээр Байгалийн түүхийн музейн шинэ барилгын бүтээн байгуулалт эхэллээ. 

Байгалийн шинжлэх ухааны Үндэсний музейн шинэ барилга нь: 

Шинжлэх ухааны судалгаа, үзэгчдийн оролцоонд тулгуурласан дэглэлт

Орчин үеийн технологийн шийдэл бүхий үзэгчдийг татах виртуал бодит орчин, мультимедиа, интерактив дэлгэц, динамик тоноглол бүхий 12 байнгын үзүүлэнгийн танхим

Түр үзэсгэлэнгийн танхим, амфитеатр, номын сан, хурлын танхим

Зоогийн газар, кофе шоп, бэлэг дурсгалын дэлгүүр

Барилгын В1 давхарт 540 автомашины зогсоолтой бүхий нийт 38,406.35 м.кв ашигтай байхаар төлөвлөгдсөн. 

Уг музей нь ашиглалтад орсноор Азидаа барилгын талбайн хэмжээгээр эхний 7- д багтах Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт болж байна. 

Мөн  боловсрол, судалгаа шинжилгээний ажлын цар хүрээг нэмэгдүүлж, оюутан сурагчдын байгалийн шинжлэх ухааны хичээлийг музейд хэрэгжүүлэн, үзэгчдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх соёл, боловсрол, шинжлэх ухааны цогц үйл ажиллагаа явуулах дэлхийн стандартад нийцсэн Байгалийн шинжлэх ухааны Үндэсний музейтэй болох эхлэл тавигдлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10