Dark Light
Нийгэм | 2024-09-05

Бүх төрлийн тээврээр 97 сая зорчигч, 85.1 сая тн ачаа тээвэрлэлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 онд зам, тээврийн салбар бүх төрлийн тээврээр 120 сая тонн ачаа, 147.7 сая зорчигч тээвэрлэх зорилт дэвшүүлсэн.

ЗОРЧИГЧ

2024 оны эхний 8 сард бүх төрлийн тээврээр 97 сая зорчигч тээвэрлэлээ. 

Үүнээс автотээврээр 94.2 сая зорчигч, агаарын тээврээр 1.5 сая, төмөр замаар 1.3 сая зорчигч тээвэрлэжээ.  Агаарын тээврээр зорчигчдын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 29.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.  

АЧАА

2024 оны эхний 8 сард бүх төрлийн тээврээр 85.1 сая тонн ачаа тээвэрлэжээ. 

Үүнээс автотээврээр 56.5 сая тонн ачаа, төмөр замаар 28.6 сая тонн, 6.5 мянган тонн ачааг агаараар тээвэрлэсэн байна. 

Бүх төрлийн тээврийн ачааг 2023 оны мөн үетэй харьцуулахад 24.5 хувиар өссөн үзүүлэлттэй, автотээврээр тээвэрлэсэн ачаа 31.3 хувиар, төмөр замаар тээвэрлэсэн ачаа 12.8 хувиар өсжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10