Dark Light
Нийгэм | 2024-09-06

Паралимпын наадамд оролцсон Монголын тамирчнаас допинг илэрчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Парис 2024 зуны Паралимпын XVI наадамд манай улсаас  зургаан төрөлд 12 тамирчин өрсөлдөж байгаагаас таеквондогийн төрөлд оролцсон У.Сүрэнжав алт, Г.Болор-Эрдэнэ мөнгөн медалийн эзэн болж өнөөдөр эх орондоо ирээд байгаа билээ. 

Мөн пара хөнгөн атлетикийн F-40 ангиллын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд оролцсон Ц.Баттулга мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүлсэн.

Тэгвэл Зуны Паралимпын XVI наадамд оролцож буй Монголын багийн тамирчнаас допинг илэрч тухайн тамирчинд мэдэгдсэн талаар iSEE.MN сайт мэдээлсний дагуу холбогдох газруудаас тодрууллаа. 

Монголын багийн нэг тамирчнаас допинг илэрсэн нь үнэн. Тухайн тамирчнаас өмнө тавдугаар сард авсан шинжилгээгээр допингийн төрлийн бодис илэрч эрхээ хасуулж байсан. Гэсэн ч олимпын наадамд оролцохоор очсон ч дахин допинг илэрсэн тухай эх сурвалж хэллээ. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10