Dark Light
Нийгэм | 2024-09-08

ПАРИС 2024: Э.Содномпилжээ мөнгөн медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам 10 дахь өдрөө болж байна. Парисын паралимп өнөөдөр өндөрлөх билээ.

Манай тамирчин Э.Содномпилжээ эхний оролдлогоор 243 кг харин хоёр дахь оролтод  248 өргөж 3 дахь буюу сүүлийн оролдлогоор 260 кг захиалсан нь амжилтгүй боллоо. 

Ийн манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Дашийн Баттулгын удирдлага дор пауэрлифтингийн хэвтээ шахалтын эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд “Токио-2020” паралимпын наадмын аварга, “Рио-2016” паралимпын хүрэл медальт, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ өрсөлдөж, цээжнээс 248 кг-ыг амжилттай шахсанаар паралимпын наадмаас мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр зуны паралимпын наадмын алт, мөнгө, хүрэл медальтай Монголын анхны тамирчин боллоо. 

”Парис-2024” паралимпын Монголын багийн сүүийн тамирчин Э.Содномпилжээ нь ДАШТ-ий гурван алт, дөрвөн мөнгө, Дэлхийн цомын зургаан алтан медальт, Азийн наадмын хоёр алт, нэг мөнгөн медальт тамирчин юм.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10