Dark Light
Нийгэм | 2024-09-08

Ухрах үйлдэх хийх үедээ 2 настай хүүхдийг мөргөж гэмтээжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Жолооны хүрдний ард суусан бол та хариуцлагаа улам бүр нэмэгдүүлж, орчноо шалгаж нягталсны дараа хөдөлгөөнд оролцох шаардлагатай байна.

Энэ оны 9 дүгээр сарын 01-нд Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт "Хашааны үүдэнд манай хүүхдийг машин ухраад мөргөсөн" гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлсэн. Тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид хэргийн газарт очиж шалгахад урьдчилсан байдлаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан тус аймгийн харьяат иргэн М нь тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийх үедээ 2 настай хүүхдийг мөргөж гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдон мөрдөн шалгах үйл ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Иймд иргэд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслээ тойрч бага насны хүүхэд байгаа эсэхийг нягтлах, гарц болон гарцгүй хэсгээс хүүхэд гүйн гарч ирэх эрсдэлтэй тул сургууль, цэцэрлэг, хорооллын орчимд явахдаа хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10