Dark Light
Нийгэм | 2024-09-09

Хилийн боомтоор хулгайн гар утас гаргах гэж байсныг илрүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор энэ оны есдүгээр сарын 6-7-нд шилжих шөнө хулгайн гар утас олныг хилээр гаргах гэж байсныг цагдаагийн байгууллагаас илрүүллээ. 

Тухайлбал, Иргэн “З” нь Iphone 14, 15 pro, 15 pro max, Samsung маркийн гар утаснуудыг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хүмүүст хувааж өгч, хилээр гараад буцаан авч Улаан-Үүд хотод очиж зардаг болохыг олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна. 

Цагдаагийн байгууллагаас дээрх гар утаснуудын эзэмшигчийг олж тогтоохоор ажиллаж байна. Иргэд та бүхэн гар утас, бэлэн мөнгө зэрэг өөрийн эд зүйлсдээ хянамгай байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10