Dark Light
Нийгэм | 2024-09-09

ОХУ-ын аврагчидтай хамтарсан дадлага сургалт хийв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ОХУ-ын Онцгой байдлын яамны Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран Онцгой байдлын ерөнхий газраас шумбагчдыг бэлтгэх, шүхэргүй десантаар буух сургалтыг Хөвсгөл аймагт зохион байгуулж байна.

Энэ сарын 13-ныг хүртэл үргэлжлэх тус сургалт Ханх, Хатгал, Цагааннуур суманд зохион байгуулагдах бөгөөд Онцгой байдлын байгууллагаас 50 гаруй, Байгалийн эрэн хайх, аврах отрядаас 11 алба хаагч хамрагдаж байгаа юм.

Уснаас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах, дүрэм, журам, сургалт зохион байгуулах аргачлал, уснаас аврах ажиллагаанд ашиглагдах багаж хэрэгслийн үүрэг зориулалт, аюулгүй ажиллагаа, хадгалалт, хамгаалалт, чөлөөт шумбалтын техникүүд, хүчилтөрөгчийн хуваарилалт зарцуулалтын арга зүй, анхны тусламжийн тусгай хэрэгсэлтэй ажиллах арга зүй, живсэн нэрвэгдэгчийг аврах анхны тусламж үзүүлэх сэдвийн хүрээнд дунд, гүнзгий гэсэн хоёр шатлалаар танхим, дадлага хосолсон хэлбэрээр явагдаж байна.  

Энэ жилийн сургалт дадлага нь хамгийн олон бүрэлдэхүүнтэйгээр гурван үе шаттайгаар зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10