Dark Light
Нийгэм | 2024-09-09

Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2 жилээс дээш бол гэрээг хугацаагүй байгуулсанд тооцно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нэхэмжлэгч А нь хариуцагч “Э М” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч А нь шаардлагын үндэслэлээ “... хөдөлмөрийн гэрээний хугацааг төсөл үргэлжлэх хугацаа буюу үйл явдлаар гэж тодорхойлсон байсныг ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг шинэчлэхдээ өөрчилж, он, сар, өдрөөр болгон хугацаа заасан нь гэрээний нөхцөлийг дордуулсан” гэсэн агуулгаар тайлбарласан бол хариуцагч татгалзлын үндэслэлээ “...тус компани “Оюу толгой” ХХК-иас зарласан тендерт оролцож уурхайн өрөмдлөгийн багаж хэрэгслийн засвар үйлчилгээ явуулах хугацаатай гэрээ байгуулдаг тул ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан” гэж тайлбарлан маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч А-г урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд тогтоож шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

Шүүх нэхэмжлэгч А-г хариуцагч компанид нийтдээ 2 жил, 2 сар ажилласан гэж дүгнэсэн нь хэргийн баримтад үндэслэгдсэн ба Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т заасан зохицуулалтад нийцсэн гэж давж заалдах шатны шүүхээс үзээд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Тодруулбал, талууд хөдөлмөрийн гэрээг хуанлийн жил, сар, өдрөөр байгуулсан бөгөөд гэрээ анх байгуулсан хугацаа болон сунгасан хугацааг тоолоход нийлбэр нь 2 жил 2 сар болсон тул хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсанд тооцох нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцнэ гэж анхан болон давж заалдах шатны шүүх үзсэн. 

Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10