Dark Light
Нийгэм | 2024-09-09

Хүүхдийн найрал дууны наадам болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улмын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны” наадам 30 дахь жилдээ болох гэж байна. 

Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтын чанарыг сайжруулах өсвөр үеийнхэнд урлаг, уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх зорилготой энэ наадмыг ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон багш нар тэсэн ядан хүлээдэг билээ. 

Наадмын анхан шатны шалгаруулалтыг 9 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд аймаг, нийслэл өөрсдөө зохион байгуулж, хоёрдугаар шатны шалгаруулалт ирэх сарын 21-ний өдөр Монголын хүүхдийн ордонд болно. Харин Гала концерт 10 дугаар сарын 26-ны өдөр Соёлын төв өргөөнд болох юм. 

Анх хүүхдийн найрал дууны наадмыг 1993 онд Нийслэлийн Соёл,урлагийн газар санаачлан зохион байгуулж байсан бөгөөд анх зургаан дүүргийн 20 сургууль оролцож байсан бол одоо 90 гаруй сургуулийн 12 мянган сурагч оролцдог болжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10