Dark Light
Нийгэм | 2024-09-10

Гуамын шигшээгийн Эйрнест Росс IHC Apes багт хүчин зүтгэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сагсанбөмбөгийн Үндэсний дээд лигийн шинэ улирал ирэх сарын 15-нд эхэлнэ. Улирлын тоглолтууд эхлэх дөхөх тусам багууд хүчээ зузаатгаж, гадаадын лигүүдээс легионер тоглогчдыг импортолж эхлэв.

Тэгвэл өнгөрөгч хавар Монголын шигшээ багийн эсрэг эзэрхэг тоглолт үзүүлсэн Гуамын шигшээ багийн тоглогч Эйрнест Россын талаар нэгэн мэдээлэл сошиал орчныг шуугиулаад байна. Учир юу вэ гэвэл 2024-2025 оны Үндэсний дээд лигийн IHC Apes багт Эйрнест Росс хүчин зүтгэхээр болжээ. IHC Apes баг албан ёсны хуудастаа "Гуамын шигшээ багийн тоглогч, Монголчууд бидний зүрxэнд xоёр ч удаа шар усыг xуруулж, Монгол улсын шигшээ багийн эсрэг xожлын шидэлтүүдийг xийж, Монгол фанатуудыг минь талбайтай нь xамт чимээгүй болгож байсан Earnest Ross Jr. нь 2024-2025 оны Үндэсний Дээд Лигийн APES багт xүчин зүтгэxээр боллоо" хэмээн нийтэлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10