Dark Light
Нийгэм | 2024-09-11

Эрдэнэт хот: 800 гэрэлтүүлгийг засварлав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрдэнэт хотын нийт гэрэлтүүлэгт  Хотын захирагчийн албан, “Эрдэнэт ус ДТС ОНӨХК” хамтран үзлэг хийжээ. Үзлэгийн үр дүнд  төв зам болон гудамж хоорондын 800 гаруй гэрэлтүүлгийг хэвийн ажиллагаанд оруулаад байна. 

Авто зам дагуух гэрэлтүүлгийн асалт 95 хувь, байр хоорондын гэрэлтүүлэг 95 хувь, гэр хороолол гудамжны гэрэлтүүлэг 85 хувийн  асалттай байна. Гэрэлтүүлгийг орой 19:30 асч, өглөө 05:00 асахаар тохируулга хийсэн. 

Мөн 1, 4, 5, 6-р микрийн  гэрэлтүүлгийн   шонгийн тэжээлийн кабел ил гарсан хэсэг, шонгийн кабел сүвэлгээний таг байгаа эсэхэд үзлэг хийсэн.  Засварлах шаардлагатай  19 ширхэг гэрэлтүүлгийн шонгийн ил гарсан кабелийг “Эрдэнэт ус ДТС” ОНӨХК-аар засварлуулахаар судалгааг хүргүүлжээ.

Эх сурвалж: Орхон аймгийн засаг даргын тамгын газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10