Dark Light
Нийгэм | 2024-09-12

Эрүүл мэндийн сайд Өмнөговь аймагт ажиллаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон ЭМЯ-ны мэргэжилтнүүдийг аймгийн удирдлагууд  хүлээн авч уулзан орон нутгийн эрүүл мэндийн салбарт хийгдэж буй ажлууд, тулгамдаж буй асуудлуудаа танилцуулж санал солилцлоо. 

Энэ хүрээнд аймгийн БОЭТ-ийн үйл ажиллагаа, менежментийг сайжруулах тал дээр яамнаас онцгойлон анхаарч ажиллах хэрэгтэй байгааг илэрхийлж, улсын төсөвт аймгийн эрүүл мэндийн салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтыг тусгаж өгөх хүсэл тавив. 

Цаашлаад хилийн боомтуудыг эмнэлэгтэй болгох нэн шаардлагатай байгааг орон нутгийн удирдлагууд илэрхийллээ. 

Үүний хариуд эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Аймаг орон нутгийн төсвөөрөө эрүүл мэндийн салбарт маш их хөрөнгө оруулалт хийж, тоног төхөөрөмж, эмнэлгийн бүтээн байгуулалт ихээр хийсэн байгааг сайшааж, БОЭТ-ийн үйл ажиллагааг сайжруулах, бодлогоор хангаж ажиллах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах ажлуудыг хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10