Dark Light
Нийгэм | 2024-09-13

Хөдөлмөрийн баатар З.Ойдовт хүндэтгэл үзүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 он бол Монгол улс чөлөөт бөхийн төрөлд анхны дэлхийн аваргатай болсон түүхт 50 жилийн ой тохиож буй жил юм.1974 оны намар Турк улсын Истанбул хотод зохиогдсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын бөх З.Ойдов 62кг-ын жинд аваргын алтан медалийн төлөө Болгар улсын бөх Дончо Зековыг ялж эх орныхоо алтан соёмбот далбаа төрийн дууллаа эгшиглүүлэн Монгол улсын анхны дэлхийн аварга хэмээх эрхэм хүндтэй алдрын эзэн болсон билээ.  Энэхүү гайхалтай түүхэн амжилтыг нь  дурсан МЧБХ-ны ЕНБД Б.Мянганбаяр хүндэтгэл үзүүлж З.Ойдов аваргадаа дэлхийн алдарт "Nike" брэндийн хувцас чөлөөт бөхийн өмсгөл болон гутлыг дурсгал болгон гардуулав. 

Томоохон амжилтуудаас нь дурдвал: 

- Олимпын аваргын мөнгөн медаль-1976 он Монреаль. 

- Дэлхийн аваргын алтан медаль-1974 он Истанбул. 

- Дэлхийн аваргын алтан медаль-1975 он Минск. 

~Дэлхийн аваргын хүрэл медаль-1977 он Лозанна. 

~Азийн наадмын алтан медаль-1978 он Бангкок. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10